Bold – Zuudend Irsen Aav Min ( Lyricss Lyrics ) Letra BOLD Bold – Zuudend Irsen Aav Min ( Lyricss
Зүүдний алсаас аав минь үзэгдлээ
Зүрхнээс уяатай нутагт минь очоорой гээд
Арван тавны сарыг
Аргамжаад хүүгээ хүлээжээ
Аялгуу цагаан шөнийг
Өвөртлөөд хүүгээ хүлээжээ
Манхан тэрлэгний энгэр дотор үлдээсэн
Магнаг шаргал захиасыг минь уншаарай гээд
Тэлмэн зэрэглээгээр
Тэврэхээр хүүгээ хүлээжээ
Торгон хонгор салхиар
Үнэрлэхээр хүүгээ хүлээжээ
Тэвэр дүүрэн нарыг
Тэврээд хүүгээ хүлээжээ
Тэнгис далай шиг уудмыг
Дэвсээд хүүгээ хүлээжээ
Шаргал тэнгисийн
Номин тэнгэрт
Хуван үүлс
Хулангийн тоос
Хармаг бутнууд
Хадган замууд
Хээлэн дүүлнээ
Дуулан дууднаа
Зээрэн хөндий
Зэрэглээн туульс
Буурал аавын
Будан дундаас
Хүүгээ хүлээн
Ерөөл дууднаа
Зүүдэнд тосноо
Lyricss, Letras, Paroles, Deutsche, Letras, Testi,Тексты, Texty, Norske, Текстови, Versuri, Persian, Liricí, Lirik, Nederlandse, Tagalog