Naam – Gun Tsenher

Gun Tsenher – Naam Lyrics Letra:
Бадаг 1:
Далайн түрлэг татраад
Харанхуйд намуухан аядуухан цагаар
Гэнэтхэн л бороо шаагин орж
Дусал бүр нь усанд шумбан бууж
Эргэлдэн эргэлдэн бүжиглэн буух юм
Тэврэлдэн эргэлдэх борооны хөг аялгуу
Далайн гүнд хүрэхэд

Дахилт:
Тэндээс хэн нэгэн
Дуулах сонсогдоно
Тэгээд бүжиглэхэд
Давалгаа хуйларч
Дотогшоо дуудах мэт
Бадаг 2:
Тэнгисийн цэнхэр булан
Нойрмоглон нозоорон нойрсох цагаар
Гэнэтхэн л бороо шаагин орж
Шүхэр барих хэн ч тэнд байсангүй
Эргэлдэн эргэлдэн бүжиглэн буух юм
Тэврэлдэн эргэлдэх борооны хөг аялгуу
Тэнгисийн гүнд хүрхэд

Дахилт:
Тэндээс хэн нэгэн
Дуулах сонсогдоно
Тэгээд бүжиглэхэд
Давалгаа хуйларч
Дотогшоо дуудах мэт
Letra lyrics lyric letras versuri musiek lirieke tekstet paroles

%d blogueiros gostam disto: