Tsetse – Tash Tash

Tsetse – Tash Tash Lyrics Letra:
Алив хурдал, хотоор дүүрэн адал явдал
Амьдрах хэрэгтэй, экс-ийгээ эргэж хартал
Ганган хувцасла, өөрийгөө хурцал
Тархи толгойд тойрсон олон асуудлаа цэгцэл
Болоод өнгөрсөн, юунд ч битгий харамс
Элбэгдорж гуайн хүзүү шиг богинохон залуу нас
Зүгээр суухаар
алдаж, онож ухаар
Залуу хүн байна даа
жарга-цэнгэ, цалин буухаар
Цалин бууна, найзуудтайгаа сууна
Чанартай юм уу, чанартай юм уу
Битгий хуц, жаахан зовлон үз
Зовсны эцэст аз жаргал ирнэ гэдэг биз
Ид залуудаа жарга, хөгширвөл худ
Ид шид гэж байхгүй бод, өдөр шөнөгүй нүд
Үлдээх хэрэгтэй, сайхан түүх намтар
Хоёр амьтай юм шиг амьдар
Жаргах ёстой бид нар

Дх:
Хэрвээ сайхан амьдарч байвал таш-таш
Хэрвээ сайхан амьдарч байвал дэвс-дэвс

Монгол орон сайхан
Голын эрэг, майхан
Мангар олон хүүхэн
Матар охин цөөхөн
Дураараа дурги
Дунд чөмгөөрөө жиргэ
Хундага дарсаа өргө
Төрсөн өдрийн мэндийг хүргэ
Элгээ хөштөл инээх дуртай найзууддаа хайртай
Ипотекийн зээлтэй байртай
Өдөр болгон байрны найртай
Аргагүй үе байсан
Арга замыг хайсан
Амьдарч байгаа Зайсан
(Амьдарч байгаа Зайсан)
Хэрвээ сайхан амьдарч байвал таш
Эрүүл байхад зүгээр бусад нь зовлон биш
Хэрвээ сайхан амьдарч байвал дэвс
Эзэн хичээвэл заяатай угтана улаан хивс
Өнгөрсөн бол шөнө
Өдөр болгон шинэ
Аз жаргалд шуна
(Аз жаргалд шуна)
Олон удаа унасан юм
Оргил дээр нь ирсэн юм
Чамд амжилт хүсье
Алив ах нь үнэсье

Дх:
Хэрвээ сайхан амьдарч байвал таш-таш
Хэрвээ сайхан амьдарч байвал дэвс-дэвс

%d blogueiros gostam disto: